Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хэрхэн хамгийн хямд бөгөөд хялбар байдлаар хүргэх вэ гэсэн асуултад хариулт эрсэн дөрвөн залуугийн үүсгэн байгуулсан Sendmn ББСБ нь анх 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Бид бүгд гадаад оронд сурч, ажиллаж байх хугацаандаа мөнгөн гуйвуулгын шимтгэл ихтэй, ихээхэн цаг үрэх байдалтай нүүр тулгарсаар ирсэн нь энэ асуудалд шийдэл эрэлхийлэх үндэс нь болсон юм. Өнөөдөр Sendmn ББСБ нь дэлхийн 170 гаруй орон, 400.000 гаруй агент руу ердөө 10 минутын дотор гар утсаа ашиглан мөнгөн гуйвуулга хийх боломжийг харилцагчдадаа олгоод байна.