Бодь Интернэшнл ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдсан Үндэсний хөрөнгө оруулалттай томоохон Групп компаниудын нэг. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж байсан бизнесийн үйл ажиллагаанууд нь салбартаа үргэлж шинэлэг, шинийг санаачлагын байр сууринд байсаар ирсэн төдийгүй улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэрээ оруулсаар ирсэн.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд банк санхүү, барилга угсралт, дэд бүтэц, мэдээллийн технологи, худалдаа үйлчилгээ, аялал жуучлал, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, хэвлэл мэдээллийн салбаруудад амжилттай ажиллаж салбартаа нөлөө бүхий, тэргүүлэгч компаниудыг бий болгон, хөгжүүлж ажиллаж байна.