Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нь програм хангамжийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэж Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, оюун ухаан, мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоход хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор 2007 оны 1 сарын 15-нд байгуулдан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Тус холбоонд Програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, байгууллага бүхэн гишүүнээр элсэн хамтран ажиллах бүрэн боломжтой. Холбооны ерөнхийлөгчөөр Б.Ууганбаяр сонгогдон ажиллаж байна.